2009 оны 3 сарын 6-нд дүүгийнхээ ширээн дээр байсан Л.Өлзийтөгсийн "Нүдний шилэнд үлдсэн дүрсүүд" гэдэг номыг санаандгүй нээж үзээд  шөнийн 3 хүртэл бүтэн 6 цаг, 2 удаа уншлаа. Дахиад л уншаад баймаар ... Энэ номонд дурлачих шиг боллоо... Хэхэхэ сая нэт ухайж байсан чинь Л.Өлзийтөгсийн өөрийнх блог http://fohlen.blog.banjig.net/ -ийг олж үзээд бөөн баяр болоод сууж байна.
Товшуур нэгт ахан дүүс та бүхэн энэ номыг нэг уншаад үзээрэй... нэг л өөр сэтгэгдэл төрөх бии вий...


...
2009-03-07
Ямар ч байсан анхны оролдого маань бүтэх шиг боллоо.

Очирбатын Дашбалбар... Энэ их хүн Монголын төлөө цохилох зүрхтэй, булгилах халуун цустай нэгэн байсан гэдэгийг хэн бүхэн мэдэх буй заа. Орчлонд сайн хүн болж төрж гэмээ нь ахархан хугацаанд, яарсан юм шиг хийх ёстойгоо хийчихээд түрүүлж буцдаг жамыг яалтай ч билээ. Магад энэ их хүн бурханы оронд илүү хэрэгтэй болсон я юм билүү ...

Бодоод байх нь ээ эх орон гэж хаахна байдаг юм бэ?
Эхээс төрөхөд минь тосож авсан тосон бор газар шороо минь, энэ орчлонгоос буцахад минь халуухан хэвлийдээ энхрийлэн тэврэх алтай өлгий минь...
Хүү нь бо...
2009-03-05
Өнөөдөр яаагаад ч юм сэтгэл гэгэлзээд ч байгаа юм шиг, эсвэл гуниглаад ч байгаа юм шиг нэг сонин байна. Тэгээд ер нь кибер орон зайд өөрийн гэсэн жижигхэн ч хамаагүй булан олж авий гэж шийдэн энэхүү үгсийг тэрлэж сууна. Хэдийгээр миний бие интернэт гээч дамшигтай анх учираад 10 гаруй жил үерхсэн офицер болох дөхөж яваа ч гэсэн блогт бол шинэхэн цэрэг өнөөдөрөөс эхлэн элсэж байна.
Эрхэм товшуур нэгт анд нөхөд, ахан дүүс та бүхний үнэтэй зөвлөгөө над мэтийн шинэхэн цэрэгт үнэлж баршгүй зүйл гэдэгийг хэлэх байна. Ингээд ямар ч байсан энэ гэр бүлийн идэвхитэй гишүүн нь байхын тулд чадлаараа чарм...
2009-03-05